Чингис хааны одонт, МУГЖ Г.Ариунбаатар BBC агентлагаас хоёр жил тутамд зохион байгуулагддаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах \”Cardiff singer of the world” буюу дэлхийн шилдэг дуучин уралдаанд эх орныхоо нэрийг гаргасан юм.
Тэрээр тус тэмцээний романс, ари төрөлд өрсөлдсөнөөс романс төрөлд тэргүүн байр эзэлж шилдэг дуучны нэгээр шалгарсан юм. Энэхүү тэмцээнд Монгол Сонгодог буюу МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг \”Монголын тал нутаг\” дууг амилуулж шагналын эзэн болсон билээ. Энэ үеэр уралдааны зөвлөх (vocal expert) Mary King нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг шагшин магтав. Монгол сонгодгийг дэлхийн тайзнаа хүлээн зөвшөөрүүлж чадсан МУГЖ Г.Ариунбаатараар бахархахгүй байхын аргагүй. Ийнхүү дэлхийн сонорт хүрч чадсан уран бүтээлч маань маргааш эх орондоо ирэхээр зэхэж байна. Мөн нутаг буцахын өмнө дэмжсэн бүх хүмүүстээ өөрийн цахим хуудсаар талархал илэрхийллээ.