Эрдэмтэн физикч профессор Стивен Хокинг хүмүүс 250- 500 жилийн дотор шинэ орон зайг олох ёстой гэдгийг анхаарууллаа. Тэрээр Дональд Трампийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээнээс гарсан явдал нь хамгийн муу шийдвэр байлаа гэдгийг хэлсэн юм. Стивен Хокинг 2020 онд сар луу нисэхийг уриалж 2025 он гэхэд саран дээр бааз байгуулах хэрэгтэй талаар BBC агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Түүнчлэн сансарт гарч хүн төрөлхтөн өөрсдийн гэсэн орон зайг бий болгосноор хүн төрөлтний ирээдүй өөрчлөгдөх тухай ярьсан байна. Эрдэмтний үзсэнээр 30 жилийн туршид дэлхийг тойрон эргэлдсэн 1000 ширхэг од байдгийг онцлон тэмдэглэжээ. Үүнээс үүдэн дэлхийтэй хэмжээгээр ойролцоо 10 шинэ ертөнц байх магадлалтай гэв. Тэрээр цаашид нарны системийг үргэлжлүүлэн судалж нарны гэрэл мөхсөн цагт дэлхий устах эсэх нь эрдэмтдийн гол анхаарлын төвд байна гэдгийг хэллээ.