Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цайруулж өнгөлөг толигор өөгүй цэвэрхэн арьстай байх вэ бүсгүйчүүдээ? Тэр тусмаа бүсгүй хүний арьс 25 наснаас эхлэн бага багаар үрчлээ сууж, толбо үүсч эхэлдэг шүү дээ. Үүнийг шийдэхийн тулд танд гуравхан орцтой ч гайхалтай үр дүн авчрах маскыг танилцуулъя. Найрлагад оливын тос, сод, бүлээн ус орно.
Маск бэлтгэх арга: Нэг халбага сод дээр хоёр халбага оливын тос хийгээд сайтар хутгана. Үүний дараа нүүрэндээ түрхээд 5-7 минут массаж хийнэ. Эцэст нь бүлээн усаар зайлж угаана. Энэхүү маскыг хэрэглэснээр таны арьс сэргэж үүссэн үрчлээ, нөсөө толбо арилгахаас гадна батганы соривыг бүдгэрүүлнэ. Оливын тос нь найрлагадаа арьсыг чийгшүүлж, тайвшруулах, үрэвслийн эсрэг шинж чанар агуулдаг. Мөн үхэжсэн арьсыг гуужуулахад тустай.