Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, эхнэр Ж.Туяацэцэгийн хамт ерөнхий боловсролын 23 дугаар сургууль дээр байрлах 1937 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө.
Үүний дараа тэрээр \”Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу саналаа өглөө. Энэ жилийн сонгууль шударга сайхан болно гэдэгт итгэж байна. Мөн их онцлогтой сонгууль болж байгаа. Улс орны нийгэм, эдийн засаг сэргэж, хямралтай байдлаас гарахад нөлөөлөхүйц, иргэддээ ээлтэй, чухал сонгууль болж байна. Монголчууд төрийнхөө сонгуульт энэ өдрийг баярын өдөр гэж ойлгож, шинэ хувцасаа өмсч, хүлэг мориныхоо дэл, сүүлийг засч, хүндэтгэлтэй ханддаг уламжлалтай ард түмэн. Тиймээс ч сонгогч түмэн минь сонгуульдаа идэвхтэй оролцоосой гэж уриалж байна. Эвтэй, сайхан сонгууль болно. Энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсэж, ажлын амжилт ерөөе” гэлээ.