Ням гаригийн өглөө Пакистаны Пангапаб мужийн Бахаваспурт дүүргийн нутаг дэвсгэр, хурдны зам дээр томоохон осол гарлаа. Тодруулбал, шатахуун тээвэрлэгч автомашин осолдож, замаар явж байсан олон тооны автомашиныг мөргөж, том хэмжээний дэлбэрэлт болсон байна. Үүний улмаас 140 гаруй хүн амь насаа алдаж, 50 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Одоо зам дээр ослын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа юм байна. Мөн зарим цогсцыг таниулах ажиллагаа явагдаж байгаа гэж мэдээллээ. Асар их хэмжээний гал гарсан учраас осолд өртөж шатсан зарим цогсцыг танихад хүндрэлтэй байгаа аж.