Загвар өмсөгч С.Төгс Сөүл хотноо зохион байгуулагдсан 12 дах Азийн Модель Фестиваль тэмцээнд урилгаар оролцжээ. С.Төгс хамгийн сүүлд Гэрэг сэтгүүлийн зураг авалтад оролцсон бол энэ удаад дэлхийд чансаа өндөрт тооцогдох тэмцээнд урилгаар оролцож эх орныхоо нэрийг гаргасан юм. Загвар өмсөгч бүсгүйн гаргасан амжилт гэхээс илүүтэй хувийн амьдрал сүүлийн үед олны анхаарлыг татаад байна. Түүнийг Авьяаслаг Монгол шоу нэвтрүүлгээс төрөн гарсан бүжигчин Ч.Цэнгүүнтэй учир ургуулах болсон талаарх яриа чих дэлссэн. Гэвч хосууд олны яриаг үл тоон хайр сэтгэлээ улам бататгаж байна гэлтэй зургуудаа цахим хуудаснаа нийтлэх болсон юм. Харин С.Төгсийн хувьд өмнө нь Азийн дараагийн модель тэмцээнд оролцож байсан шилдэг оролцогч гэдгийг мэдэх биз ээ. Түүний моделийн амжилтаас улбаалан Азийн Модель тэмцээнд оролцох, улаан хивснээ алхах урилга хүлээн авсан байна. Шагнал гардуулах мөчид С.Төгс \”Precious fashion house\”-ийн урласан загварыг амилуулж Азийн Стар Модель цомын эзэн болжээ.