Олон нийтийн сүлжээнд санал өгсөн хуудасныхаа зургийг нийтлэх зөрчил ажиглагдаж байна. Энэ талаар Сонгуулийн тухай хуулинд дараах байдлаар заажээ.
92.2.Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно:
92.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
92.2.2.өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
92.2.3.тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;
92.2.4.санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
92.2.5.саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
92.2.6.саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
92.2.7.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
Харин дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд 14 хоног баривчлах захиргааны шийтгэлтэй гэдгийг та бүхэнд сануулъя.