Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд жирийн иргэд оролцож, сонголтоо хийлээ. Мөн нэр дэвшигч М.Энхболд, С.Ганбаатар нар саналаа өгөөд байна. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга саналаа өгөөгүй байна. Түүнийг хэзээ саналаа өгөхийг сурагласан асуултууд олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна. Уг нь 11.30 цагт саналаа өгнө гэсэн мэдээлэл байсан ч хойшилж, одоогоор хэзээ саналаа өгөх нь тодорхойгүй байна.