Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар ямар хувьтай байгаа талаар СЕХ-ноос мэдээлэл хийж байна. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан \”Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 44, Улсын хэмжээнд 47.57 хувьтай байна. Аймгуудын дундаж 46.89. Хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг байсан. Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг байна гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалтын явцын мэдээ (17 цагийн байдлаар)