Хоёр дах удаагаа магадлан итгэмжлэгдсэн \”Тэнгэр\” дээд сургууль 1994 онд үүсгэн байгуулагдаж нийгэм, эдийн засаг, уул уурхайн инженер технологийн зэрэг нийт 15 чиглэлээр бакалавр, магистрын зэргийн боловсрол олгож байна. Тус сургууль оюутнуудын суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж гурван давхар хичээлийн байр, 100 хүртэл оюутан хүлээж авах хүчин чадал бүхий оюутны дотуур байранд үйл ажиллагаа явуулж байна.
Тус сургууль нь дээд боловсролын стандарт шаардлагыг бүрэн хангасан хөтөлбөр төлөвлөгөөгөөр Түүхч, Архивч мэргэжлээр 1997 оноос эхлэн бакалаврын өдрийн сургалт, эчнээ сургалтыг амжилттай эрхлэн явуулж байна. Оюутан элсүүлэх журамд заасны дагуу шинэ хичээлийн жилийн элсэлтийг долдугаар сарын нэгнээс зохион байгуулах гэж байна.
Оюутанд үзүүлэх хөнгөлөлт
· Жил бүр авьяаслаг, шилдэг элсэгчийг шалгаруулж тэтгэлэгтэй сургадаг.
· 5 улирал дараалан онц сурсан оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
· Жил бүр сурагч солилцооны хөтөлбөрөөр шилдэг оюутныг БНСУ-ын их дээд сургуульд үнэгүй суралцуулна.
· Оюутны эрүүл мэндийн даатгалыг сургууль бүрэн хариуцдаг.
· Оюутанд сургуулийн номын сан, лабортори, интернэтээр үнэгүй үйлчилдэг.
Мөн энэ хичээлийн жилд тус сургуулийн журмын дагуу \”Спортыг дэмжих” жил болгон спортод элэгтэй шилдэг гурван сурагчийг хичээлийн жилийн төлбөрөөс чөлөөлнө. Түүнчлэн Архивын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн түүхт ойн хүрээнд шинээр элсэлт авах нийт ангидаа төлбөрийн 90 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг бүрдүүллээ. Мөн сургалтын хөтөлбөрт Хятад, Солонгос хэлийг гүнзгийрүүлэн заадаг ба амжилттай суралцсан оюутнуудыг БНСУ-ийн их дээд сургуульд хөнгөлөлттэйгөөр суралцуулдаг билээ.
\”Тэнгэр дээд\” сургууль нь үндсэн 18, цагийн 18 багштайгаар 320 орчим оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн шаардалага шалгуурыг бүрэн хангаж 2002, 2008 онуудад магадлан итгэмжлэгдсэн.
Тус хамт олон сургалтын шинэ техник технологийг нэвтрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, оюутанд хүргэх үйлчилгээг зөв чанартай болгох, эрдэм судлалын үйл ажиллагааг дэмжих, мэргэжилтэн багш нараа эрдэмжүүлэн чадваржуулах, гадаад харилцааг хөгжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж, зохих ажлуудыг жилээс жилд ахиц дэвшилттэйгээр хийж гүйцэтгэсээр байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд нийт 2100 гаруй боловсон хүчинг бэлдэн гаргаснаар төр болон хувийн хэвшилд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байна.
/Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Мишээл Экспо төвийн баруун талд /
/Элсэлтийн комисс: 343161,9698-3388, Имейл хаяг: Tenger@tenger.edu.mn/