Ким Карпашианы дүү Кайли Женнер шинэ найз залуутай болсон талаар шар хэвлэлийнхэн шуугиж байна. Өнгөрсөн гуравдугаар сард хуучин найз залуу Тайгагаас албан ёсоор салсан. Хэсэг хугацаанд ганцаар байсны эцэст найз залуугаар Трэвис Скотт гэх залуу репперийг сонгосон байна.
Одоогоор Кайли Женнер шинэ гарах нэвтрүүлэгтээ бэлдээд тун завгүй байна. Гэхдээ хажуугаар нь хайр сэтгэлээ орхигдуулсангүй хөгжмийн наадам, үдэшлэгт шинэ найз залуугийн хамтаар оролцож байна. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй шоу нэвтрүүлгийнхээ талаар ярихдаа \” Өнгөрсөн жил миний хувьд маш гайхалтай жил байлаа. Тийм дээ ч өөрийнхөө амьдралыг үзэгчидтэйгээ харуулахыг зорьсон юм” гэв. Мөн сонирхуулахад Ким Кардашианы реалити шоу жил ирэх тусам үзэгчдээ алдсаар байгаа юм. Үзэгчид Ким Кардашианы амьдралаас уйдаж түүнийг хөгшрөх тусам нэвтрүүлэг үзэх сонирхол буурч байгаа аж.