БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит коркорацийн Монгол Улс дахь \”КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн төлөөлөгчид, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Сун болон Монголын аялал жуулчлалын салбарын зочид төлөөлөгчид оролцов.
Энэхүү БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь дэлхийн 20 гаруй оронд 33 аялал жуулчлалын төлөөллийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Учир нь орон орны залуучуудын дунд Солонгосын Халлю гэх соёлын давалгаа тархаснаар БНСУ нь гадаадын жуулчдын анхаарлыг улам ихээр татах болжээ. Тиймээс тус улс нь аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улсаа сурталчлан таниулах үүднээс ийнхүү салбараа нээсэн аж.
Энэхүү БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь дэлхийн 20 гаруй оронд 33 аялал жуулчлалын төлөөллийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Учир нь орон орны залуучуудын дунд Солонгосын Халлю гэх соёлын давалгаа тархаснаар БНСУ нь гадаадын жуулчдын анхаарлыг улам ихээр татах болжээ. Тиймээс тус улс нь аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улсаа сурталчлан таниулах үүднээс ийнхүү салбараа нээсэн аж.
БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан уламжлал болсон аялалын маршрутыг эвдэн Солонгос дахь шинэ төрлийн аялал жуулчлалын бүс нутгууд, аялал жуулчлалын шинэ соргог үйлчилгээг улс орнуудад нэвтрүүлэн таниулахаар зорин ажиллаж байгаа юм.
Харин \”КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар нь Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээр Солонгосын олон, олон аялал жуулчлалын бүс нутгууд, аялалын маршрутуудыг аялагчдад болон Монголын аялал жуулчлалын компаниудад нээн өгч, харилцан мэдээлэл солилцож энэ салбарт бусад төр болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах боломжийг бий болгох юм.
БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн суурин төлөөлөгч Пак Чон Үн \”Солонгосын аялал жуулчлалын талаар Монголын зах зээлд илүү их, илүү шинэлэг мэдээллийг сурталчлан таниулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно. Аялал жуулчлалын салбарын хүрээнд Монгол дахь төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан мэдээлэл туршлага солилцож Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах болно” гэлээ.
Нээлтийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь БНСУ-ын Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол Улс дахь элч дуучнаар \”Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин С.Гантогоог өргөмжилж батламж гардуулав.
Элч дуучин С.Гантогоо \”Хоёр орны хооронд сайхан харилцаа үүсч байна. Солонгос бол монголчуудын хамгийн их очдог, ажилладаг, сурдаг орон. Маш их асуудал бэрхшээл байдаг. Тиймээс төлөөлөгчийн газар нээгдсэнээрээ монголчуудад тулгараад байдаг асуудлууд шийдэгдэх том алхам боллоо гэж харж байна. Мөн энэ үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэн, ажиллаж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Дашрамд хэлэхэд, өдгөө БНСУ-д оршин сууж байгаа монгол иргэдийн тоо 30 мянга хүрээд байгаа бөгөөд БНСУ-ыг зорих жуулчдын тоо сүүлийн 5 жилд 9.6 хувиар өссөн байна.
Б.Чимэг