Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ.
Урианхай сурын харваанд 172 харваач оролцож байна. Үүнд:
Урианхай сурын мэргэн 12,
- Хүндэт мэргэн 4,
- Спортын мастер 47,
- Спортын дэд мастер 17,
- Залуу харваач 95 байна.
Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэн дэх сурын талбайд өнөөдөр 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Түүнчлэн үндэсний сурын харваанд:
- Монгол Улсын дархан мэргэн 4,
- Даяар дуурсах мэргэн 2,
- Даян мэргэн 4,
- Улсын мэргэн 17,
- Хүндэт мэргэн 6,
- Гарамгай харваач 7,
- Гоц харваач 15,
- Спортын мастер аймгийн мэргэн 77,
- Спортын мастер 68,
- Спортын дэд мастер 55,
- 1-р зэргийн харваач 28,
- 2-р зэргийн харваач 5,
- 3-р зэргийн харваач 2,
- Залуу харваач 206 нийт 504 харваач онч мэргэнээ сорихоор бүртгүүлжээ.
Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг долоодугаар сарын 10-н буюу Даваа гарагт эхэлнэ.