Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 28. Сугар гараг. Хэрцгий охин одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр
Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.