Өмнөговь аймгийн наадам саяхан болж өнгөрсөн. Энэ наадамд нутгаас төрсөн алдартнууд цуглах нь ойлгомжтой. Тэгвэл Өмнөговьчуудын итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон Л.Энхболд гишүүн ч бас наадамдаа оролцож, хувь хишгээ хүртээсэн байна. Харин түүний залуус өгсөн бэлэг л олон нийтийн дургүйцлийг хүргээд орхилоо.
Тэрээр өөрийнхөө хөрөг зураг бүхий жаазласан дурсамжийг алд цэнхэр хадгийн хамтаар залууст өгч байгаагаа цахим хуудаснаа нийтэлжээ. Зарим нь үүнийг эвлүүлэг, фотошоп байна хэмээн зөөлрүүлж байгаа. Хэрвээ үнэхээр өөрийнхөө зургийг залууст бэлэглэсэн бол юу ч гэх вэ дээ. Эрхэм гишүүн өөрийгөө их тоожээ л гэхээс.