Linkin Park хамтлагын нүүр царай гэгддэг Chester
Bennington өчигдөр буюу 7 дугаар сарын
20-ны пүрэв гаригт Лос Анжелос хотыг ойролцоох хувийн байшиндаа нас баржээ. Цагдаагийн албан хаагчид 8 цаг 56 минутад байшинд очсон ба 9.00 цаг гэхэд түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж үзсэн байна. Эх
сурвалжуудын мэдээлснээр үхлийн шалтгааныг тодорхойлохдоо хамтлагийн
гишүүн дотны найз Chris
Cornell-ын үхэлд харамсан
амиа хорлосон гэжээ.

Chris Cornell нь 2016 он 11 дүгээр сард нас барсан бөгөөд 9 сарын дараа шүүхээс түүнийг амиа
хорлосон гэж мэдээлсэн байна. Харин энэ мэдээ Chester-т маш хүнд тусч, их цочролд орж эрх чөлөөгөө алдсан мэт
гуниглаж байсан гэж ойр дотны хүмүүс нь хэлжээ.
Өчигдөр буюу 7 дугаар сарын 20-нд Chris Cornell-ийн төрсөн өдөр байсан. Тиймээс л ноён Chester найзынхаа төрсөн өдрөөр амиа хорлолоо гэж хүмүүс мэдээлж
байна. Тэрээр 41 настай байсан бөгөөд ирэх 27-ны өдөр аялан тоглолтоор явах
төлөвлөгөөтэй байжээ.
Одоогоор дэлхий нийт, түүний олон сая фэнүүд \”ноён Chester үнэнч нөхрөө дагаж амиа хорлолоо” хэмээн шуугиж байна.