Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга орон сууцны лефтэд шалгалт хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд 1980-аад оны үеэр баригдсан барилга, орон сууцны шаардлага хангахгүй 500 орчим лифт байжээ. Эдгээр хуучны лефтийг ашиглаж болохгүй, аюултай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Иймд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Болдбаатарын санаачлагаар энэ жилээс ашиглалтын хугацаа нь дууссан шаардлага хангахгүй болсон лифтнүүдийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт лифт шинэчлэхэд 3,1 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд лифт шинэчлэлийн ажил Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллоос эхэлсэн байна.