Нийслэлд эмчилгээний гоо сайхан, гоо заслын чиглэлээр олон байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл эдгээр газруудын зааг ялгааг иргэд сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэй гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байна.
1. Эмчилгээний гоо заслын газар нь тусгай зөвшөөрлийн хүрээнд ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмж, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчний хангалт, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, ажиллагсадын эрүүл ахуйн шаардлагыг холбогдох стандартын дагуу хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг.
2. Харин Гоёлын гоо заслын газар нь арьсыг гэмтээх үйлчилгээ үзүүлэхгүй.Зөвхөн гоёлын будалт, арьс зөөлрүүлэх иллэг, хөмсөг, сормуус наах, будах,чимэглэх, мөн хумс засах, будах, чимэглэх зэрэг үйлчилгээг энэхүү чиглэлээр сургалтанд хамрагдаж, эрх бүхий байгууллагаас мэргэжлийн үнэмлэх авсан ажиллагсад хийнэ. Гоёлын гоо заслын газарт тусгай зөвшөөрөл авах шаардлага байхгүй.
Иймд үйлчлүүлэгчид эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэхийг анхааруулж байна.