Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт \”Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн онгоцоор хүрэлцэн ирлээ.
Зочдыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн сайдын гэргий С.Энхцэцэг болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Элчин сайдын гэргий Чиэко Шимизү нар нисэх онгоцны буудалд угтан авав. Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа байгаа юм. Түүний энэ удаагийн айлчлал дөрвөн цаг үргэлжилнэ.
Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Япон цэргийн дурсгалын цогцолборт очно. Мөн өөрийн улсын Элчин сайдын өргөөгөөр зочлох аж.
Тэрбээр 18.00 цагийн үед эх орон руугаа буцах юм байна.