НМХГ-ын ЭМБСХХ-ээс
эмэгтэйчүүдийн болон мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг арьс
гоо заслын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт
шалгалтыг 6 сарын 23-наас 9 сарын 03-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна.
Энэ шалгалтад Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн
хэвшлийн ортой болон оргүй 84 эмнэлэг, Арьс, гоосайхан,
мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мөн ортой, оргүй
нийт 15 эмнэлэг /нийт 99 эмнэлэг/ хамрагджээ.
Шалгалтаар эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн
шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь
холбоотой дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Тухайлбал:
1. Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдийн 48 буюу 56
хувь нь зураг төслийн дагуу баригдаагүй зориулалтын биш байранд үйл ажиллагаа
явуулж байсан.
2. Өөрийн байрандаа ариутгал хийдэг 29 эмнэлгийн
58%-д нь бохир багаж, хэрэгсэл, материалыг хүлээн авах, угаалга,
халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах, боох, савлах, ариутгах, ариун багаж,
материал хадгалах зэрэг зориулалтын 3-5 өрөөтэй байх шаардлага зөрчигдөж байна.
3. Дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай
нь холбоотой зөрчлүүдийн хувьд: эмнэлгүүд нь үзүүлж байгаа тусламж
үйлчилгээнийхээ чанарт тогтмол хяналт тавьж ажилладаггүй, эмийн зохистой
хэрэглээг төлөвшүүлээгүй, хүчин төгөлдөр анхан шатны маягтаар бүрэн
хангагдаагүй, хөтөлж буй баримт бичгүүдийг зааврын дагуу хөтөлдөггүй,
үйлчлүүлэгчийг мэс засалд бэлтгэж, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг
бүрдүүлээгүй хагалгаа хийсэн, ор бүхий эмнэлгүүд нь өвчтөнд эмчилгээний хоолоор
үйлчилдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн 53 байгууллагад
улсын байцаагч нарын хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 6
эмнэлгийн /Нарру family, Арвин шүүдэр, Энх-Од, Ирээдүй өнөр бүл, Зээ, Бүсгүй/
үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 15 байгууллагад 6.612.000,
9 албан тушаалтанд 4.920. 0 нийт 11.532.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга
хэмжээ ногдуулж ажилласан байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.