Монголчууд бид \”Лалын шашин”, \”Лалын дайчид” гэх мэтээр ярьж хэлээд сурчихжээ. Ингэж \”Лалын” гэж ярьдаг улс орон Түвд, Монгол хоёроос өөр байдаггүй юмсанж. Түвдүүд арабчуудыг буруу номтнууд гэж ад шоо үзсээр ирсэн бөгөөд \”Лало” гэдэг нь түвдээр буруу номтнууд гэсэн үг.
Харин монголчууд энэхүү \”Лало” гэдэг үгийг нь шууд хуулбарлаж аваад л \”Лалын шашин”, \”Лалын дайчид” гэх мэтээр ярина.
Үнэн хэрэгтээ дэлхийн соёлт хүн төрөлхтөн аль ч шашныг дорд үздэггүй, арабчуудын Исламын шашныг хэзээ ч \”Лал” гэж доош нь хийдэггүй, гагцхүү бүдүүлэг хоцрогдсоноороо алдартай Түвд л ингэж хэлдэг юм байна. Лалын шашин гэдэг нь Исламын шашин.
Монголдоо бол бид яахав Лалын шашин гэж ярьж хэлээд сурчихаж. Харин гадаадад бол Лалын шашин гэж хэлэх юм бол онигоонд орохоос гадна арабчуудын занаанд орж мэдэх юм шүү. Арабчууд мэдээж өөрсдийнх нь шүтээнийг буруу номтон гэж доромжилсон түвдүүдийн \”Лало” гэдэг үгийг мэдэж л байгаа.
Гэтэл бүдүүлэг түвдүүдийг дуурайгаад монголчууд \”Лалын шашин” гэж хэлээд сурчихсан нь тоогүй. Тэр ч байтугай нэрт нийтлэлч ноён Баабар хүртэл зарим нийтлэлдээ \”Лалын шашин”, \”Лалын дайчид” гэх мэтээр авч өгсөн байхыг яана. Уг нь дэлхий дахиныг мань мэтээс илүү гадарладаг Баабар ноёнтон \”Исламын шашин” гээд ярьж, бичээд сурчихмаар юм даа. Баабараар тогтохгүй манай зарим эрдэмтэд хүртэл Исламын шашныг өөрөөр нэрлэж байгаа нь тэр гээд \”Мусальман шашин” гэж ирээд л мэдэмхийрэхийг яана.
Үнэн хэрэгтээ Мусальман гэдэг нь шашны нэр биш бөгөөд Исламын шашинд элссэн хүнийг Мусальман гэж дууддаг юм. Ингэхэд арабчууд Исламын шашинаа хамгаалаад, мөн уг шашныг үүсгэн байгуулсан зөнч Мухамедаа өмөөрөөд сүйд болдог юм билээ. 2016 онд Арабын нэг зохиолч буудуулж үхсэн бөгөөд юунаас болов гэвээс зөнч Мухамедийн шог зургийг фейсбүүк хуудсандаа тавьснаас болж Исламын ахан дүүсийн уур ундууцлыг хүргэж орхижээ. Түүнийг буудсан хүмүүс \”Бидний шүтээнийг доромжиллоо” гээд харин ч бүр гавъяа байгуулсан аятай бардамнаж байсныг яана. Одоо тэгэхээр дотооддоо байгаа монголчууд бол тэртэй тэргүй Лалтайгаа дуусъя. Харин гадаадаар явдаг залуучууд Исламын шашин гэж ярьж хэлээд сурчих хэрэгтэй.