Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран \”Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Наадам энэ сарын 04, 05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Гандантэгчилэн хийдэд зохион байгуулагдаж буй.\”Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр Цагдаагийн байгууллага 300 алба хаагч, олон нийтийн цагдаа 10, 30 оюутан цагдаа, 4 морьт эргүүл, 20 машинтайгаар иргэдийн аюулгүй байдлыг ханган, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Даншиг наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх, гадаадын жуулчид, иргэд хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.