Ким Жон Ун уурлавал Гуам
руу пуужин харвана гэж Хойд Солонгосын армийн төлөөлөгч мэдэгдээд байгаа. Гэвч
Гуам дахь өөрийн цэргийн баазаа хамгаалах нь АНУ-ын үүрэг. Эндээс хоёр улсын
хооронд ширүүн тулаан болох болов уу гэсэн таамгийн зарим сэтгүүлчид бичиж
байна. Мэдээж дайн битгий болоосой гэж хүсэх хүмүүс түүнээс их.
Дэлхийн ихэнх орон НҮБ-ын
хоригийг дэмжиж, Хойд солонгосыг буруутгаж байна. Харин томоохон гүрнүүд
асуудалд бодолтой хандаж эхэллээ. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жинпин Хойд
солонгосын асуудалд \”төвийг сахина” гэж мэдэгдсэн байна.
БНХАУ-ын хувьд Хойд
солонгосыг хоол, түлшээр хангагч ганц улс юм. Тиймээс цаашид ч дэмжсээр байх
болов уу. Харин АНУ-ын хувьд байдал
эвгүйтвэл сөнөөгч онгоцнуудаа хөөргөх болно гэсэн анхааруулгыг өгсөөр байгаа
билээ.
Саяхан Цагаан ордноос Трамп болон Ши Жинпин нар Хойд
Солонгосыг өдөөн хатгасан байдал гаргахаа зогсоох ёстой гэсэн мэдэгдлийг хийсэн
байна. Гэвч Хятад хоёр улсын маргаанд оролцох дургүй байгаа хандлага ажиглагдаж эхэллээ. Хэрэв Хойд Солонгос Трампад автаж дайны
байдалд шилжвэл Бээжин төвийг сахин үлдэх магадлал өндөр гэж зарим шинжээч үзэж
байгаа юм.