Өвөр Монголын өөртөө засах орны алдарт дуучин С. Тэнгэрийг гэрийн хорионд оруулсан талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Энэ сарын 8-10ны өдрүүдэд болсон зохион байгуулагдсан Өвөр Монголын өөртөө засах орны 70 жилийн ойд түүнийг дуулуулалгүй гэрийн хорионд оруулж улмаар дууг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахгүй хориглосон гэж зарим эх сурвалжууд мэдээллээ. Тэнгэрийг хөл хорих болсон шалтгаан нь өнгөрсөн онд \”Монгол тулгатны зуун” эрхэм нэвтрүүлэгт оролцох үеэр үндсэрхэг үзэлтэй хандсан нь гол шалтгаан болжээ. Гэвч энэ талаар Хятадын томоохон сайтуудад огт мэдээлээгүй байна.