Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орно.
Үүнд:
• Ч:7 \”Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
• Ч:28 \”Сэлх-7 буудал-Цэцэг төв”
• Ч:30б \”Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
• Ч:34 \”Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
• Ч:53 \”Яармаг-Цэцэг төв-МУБИС”
• Ч:55 \”Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
• Ч:63 \”Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”
Иймд эдгээр чиглэлүүдээр зорчдог иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.