АНУ-ын дуучин 32 настай Катти Перри, 40 настай жүжигчин Орландо Блуум нарыг эргэн нийлсэн байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн бямба гарагт Лос Анжелес хотод болсон амьд хөгжмийн тоглолтын үеэр экс хосууд тун дотно байдалтайгаар харагджээ. Тэд одоогоос арван сарын өмнө тодорхойгүй шалтгааны улмаас салсан бөгөөд Катти \”Cosmopolitan” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энгийн хосууд бие биенийгээ хүндэлж өөрсдийн гэсэн орон зайг нь гаргаж өгдөг гэж дурдсан байна. Гэвч тэднийг эргэн нийлсэн байж болзошгүй гэж фенүүд нь үзлээ.