Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Ц.Сандуйг НИТХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэд \”Төрийн албыг наймаалах, төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан Ц.Сандуй хариуцлага хүлээж, 60 тэрбумтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэж үзэн НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж, гарын үсэг зурж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 гаруй төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зураад байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан юм. Хуулийн дагуу НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр (3/2) нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Иргэдийн хурлын дарга огцрох эрх зүйн үндэслэл бүрддэг бөгөөд Ц.Сандуй албан тушаалаасаа буух нөхцөл байдал үүсээд байгаа талаар сошиал ертөнцөөр мэдээлж байна. Тэ ч бүү хэл \”Би албан тушаалаа өгөхгүй, өгсөн ч өөрийнхөө хүнд л өгнө. Хэрвээ Ц.Сандаг-Очирыг Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар томилох юм бол би ажлаа өгч болно” гэсэн тухай ч мэдээлж байгаа юм.
Харин өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нарын хүмүүс оролцсон юм. Энэ үеэр энэ асуудалтай холбоотойгоор НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд гарын үсэг цуглуулж байгаа талаар албан ёсны мэдээлэл байхгүй. Зөвхөн сошиал болон фээсбүүк, твиттерээр мэдээлэл байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.