Их Британийн өдөр тутмын сонинд бичсэнээр хатан хаан Элизабета титмээсээ татгалзаж хунтайж Чарльзд эрх мэдлээ шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Хатан хаан 95 насныхаа ойгоор хаан ширээг хүүдээ хүлээлгэн өгнө хэмээн хатан хаан ойр дотныхоо хүмүүст ярьсан байна. Үүнтэй холбогдуулан хатан хаан амьд сэрүүндээ хаан ширээг залгамжлуулан өгөх тухай хууль батлах хүсэлт гаргах гэнэ. Хатан хаан Элизабета \” Би энэ талаар ордныхоо хэд хэдэн хариуцлагатай ажилтнуудтай ярилцсан бөгөөд ажил урагштай байгаа” гэж ярьжээ. Энэ жил Британийн хатан хаан 91 нас хүрнэ. Дээрх мэдээллийн дагуу Элизабета 2021 онд хаан ширээнээс татгалзах аж.
Элизабета тус улсын түүхэнд хамгийн удаан хугацааны туршид хаан ширээнд заларсан хатан хаанаар тодорсон. Тэрээр 1953 онд 25 настайдаа хатан хаанаар өргөмжлөгдсөн юм.