АНУ-ын зүгээс Иран, Орос, Хойд
Солонгост хориг тавьсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, Гадаад
бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн буруутган зэмлэ
Солонгос, Орост саяхан ногдуулсан хориг арга хэмжээ нь нөхөрсөг бус гэдгийг
хэлээд \”АНУ-ын хориг арга хэмжээг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь
хориг тавих гэдэг тийм сайн арга биш, бид үүнийг үгүйсгэдэг. Тиймээс бид АНУ-ыг
буруутгаж байна” гэжээ.
\”ICANA\”-д өгсөн
ярилцлагынхаа үеэр тэрээр Иран улс бусад орнуудтай энх тайван харилцаатай
байдгийг хэлээд \”Өнөөдөр Монгол, Иран гадаад харилцааныхаа төвшинг
дээшлүүлэх сонирхолтой байна\” хэмээн хэлсэн байна.
Иран, Орос, Хойд Солонгосын эсрэг
хоригийг чангатгах шинэ хоригийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч Доналд Трамп
гарын үсэг зурж батлаад байгаа юм. Уг хуулийн төсөлд 2016 оны АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн болон Украины хямралын шалтгаанаар АНУ-аас
ОХУ-ын хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хориг тавихаар тусгасан
юм. Мөн цөмийн зэвсэг хөгжүүлж байгаатай нь холбоотойгоор Иран болон БНАСАУ-д
эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар заасан юм.