2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэр гаргасан билээ. Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан ч өнгөрсөн долоо хоногт болох хурал хойшлогдсон юм.
Харин өнөөдөр шүүх хуралдаан болж энэ асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ Засгийн газрын шийдвэр нь хууль бус болохыг тогтоожээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг үргэлжлүүлэхээр болж байна.