АНУ болон Өмнөд Солонгосын тал хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа. Харин энэ сургуулилтыг Хойд Солонгос эсэргүүцэж\” Энэ үйлдлээ зогсоохгүй бол цөмийн дайн өдөөж магадгүй шүү\” гэсэн анхааруулгыг өгчээ.
Хоёр улсын цэргийн бэлтгэл жилд нэг удаа арван өдрийн хугацаатай зохион байгуулагддаг. Гэвч энэ бэлтгэлийг Хойдууд үргэлж эсэргүүцсээр ирсэн билээ. Энэ удаад тус улсын төв хэвлэлд \”Трампын цэргүүд дайнд бэлтгэж байгаа нь цөмийн дайныг өдөөж магадгүй, болчимгүй үйлдэл юм\” гэж бичжээ.
Мөн Хойд Солонгосын Ардын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тушаал хүлээж байгаа тухай мэдэгдсэн байна. 10-аад хоногийн өмнө АНУ-ын цэргийн бааз байрлах Гаум руу цөмийн пуужин харвана гэж Хойд Солонгос мэдэгдсэн. Үүний хариуд АНУ-ын усан флот Японы тэнгист тулж ирээд байсан юм. Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Же Ин ард иргэддээ хандаж \”Солонгосын хойгт дахин дайн болохгүй. АНУ Хойд солонгосын эсрэг ямар нэг үйлдэл хийвэл заавал бидэнд мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой\” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.
Харин Хятадын хэвлэлд \”АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийг сургуулилт нь Хойд Солонгосчуудыг уурлуулахаас хэтрэхгүй. Тиймээс дайн л хүсээгүй юм бол энэ сургуулилтаа нэн даруй зогсоох ёстой гэж бичжээ.
Хойд Солонгосын хувьд дэндүү ууртай байгаа. Тэд хоёр тэрбум ам.долларын орлогоо түгжүүлж, хориг тавиулчихсан. Төсвийн гол бүрдүүлэгч нүүрс нь борлогдохоо больж, оёдлоор амь зогоох тухай мэдээллүүд цацагдаж байгаа. Энэ үед АНУ, Өмнөд Солонгосоос өдөөн хатгасан үйлдлүүд гаргаад байвал хариу цохилт өгнө гэж мэдэгдэж, анхааруулах нь аргагүй юм.
Эх сурвалж: СиЭнЭн