УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хариуцлагагүй ажилласан хэмээн огцруулах ёстой гэж үзэж МАН-ын бүлгийн 33 гишүүн санал нэгдэж, 32 гишүүн гарын үсгээ зураад байна. Тэд маргааш ЗГ-ыг огцруулах бичгийг өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Уг нь Даваа гаригт Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барина гэж мэдэгдэж байсан ч хоёр гишүүний гарын үсгийг нэмж авах асуудал удааширсан гэв. Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсгээ зурсан гишүүдийг танилцуулья.