Хотын дарга С.Батболд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзлат хийлээ. Энэ үеэр нийслэл хотын төв замын долоон уулзварт зүүн эргэхгүй гэсэн шийдвэртэй холбоотой асуудлаар уулзлаа.
Хотын дарга С.Батболд \” Өнгөрсөн хугацаанд авто замын түгжрэлийг бууруулахаар олон ажлыг хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зүүн эргэх асуудлыг бид туршиж үзлээ. Бид замын ачаалллыг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй тул замын хөдөлгөөнийг маргаашаас буюу 9-р сарын 1-ний 06.00 цагаас хэвийн хөдлөгөөнд оруулах шийдвэрийг ажлын хэсгийнхэнд чиглэл өглөө. Иргэдийн саналыг үндэслэсний дагуу олон нийт өөрчлөлт үр дүн багатай гэсэн үнэлэгт өгч байна” хэмээн ярилаа.