Попын хаан Майкл Жексоны цор ганц охин Парис Жексон хамгийн сүүлд MTV Video шагнал гардуулах ёслолд хачирхалтай байдлаар хүрэлцэн иржээ. Тэрбээр нүүр будаг хувцаслалтдаа дээд зэргээр анхаарсан ч нэг зүйлийг орхигдуулсан байна. Учир нь суганыхаа үсийг хусаагүйн улмаас олон хэрэглэгчид \”хэтэрхий болхи” гэж дүгнэжээ. Гэвч Парис Жексон энэ үйлдэлд бухимдсангүй зүгээр л өөрийнхөө бүх зүйлд хайртай. Зарим охид үүнийг жигшмээр гэж боддог ч би үүнийг хийдэг. Энэ бол байгалиас заяасан л зүйл” гэж хариулсан байна. Мөн ELLE сэтгүүлд жүжигчин болох мөрөөдөлтэй гэдгээ ярьжээ. Тэрбээр өдгөө 19 настай ч олон жил өөрийгөө хайж явсан. Парис өмнө ч юу ч хийдэггүй, сэтгэцийн эмчилгээнд олон удаа явж байсан ч мөрөөдлөө олжээ. Энэ онд FOX кинонд бүр бүтээснээр Холливуудад танигдах анхны алхамаа хийсэн байна.