Хойд
Солонгос улс гурван ч удаа пуужин хөөргөлөө. Сүүлийн пуужин Японы тэнгист унаж,
тус улсын түгшүүрийн дохиог ажлуулсан юм. Тэгвэл энэ туршилтын дараа АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа бичсэн сэтгэгдэл нь олон
нийтийг дургүйцлийг хүргээд байна.
Тэрээр
\”АНУ Хойд Солонгостой хэлэлцээр хийсээр, тэдний сүрдүүлгэнд мөнгө төлсөөр 25
жил боллоо. Яриа хэлэлцээр бол шийдэл биш юм байна” гэж бичсэн юм. Үүнийг Хойд
Солонгостой хэлэлцээр хийж шийдэлд хүрэхгүй, дараагийн шатны арга хэмжээг авах
гэж байна гэж хүмүүс ойлгосон юм.
Харин
түүний энэхүү мэдэгдлийг Пентагоны тэргүүн Жим Мэттис гялс залруулж \”Бид хэзээ
ч дипломат арга замыг орхихгүй” гэж тайлбарлажээ.
Хойд
Солонгосын сүүлимйн пуужингийн дараа Япон улс хориг арга хэмжээ авч өгөхийг
НҮБ-аас хүссэн. Харин АНУ ямар арга хэмжээ авч болохоор талаар судалж байгаа
гэх хариултыг өгсөн байна.