Британийн ханхүү Ульямсын гэргий Кейт Мидлтон сар гаруй хэвлэл мэдээлэл, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд түүнийг Ханхүү Уйлямсийн хамтаар аялалд явцгаасан гэж мэдээлж байлаа. Саяхнаас Кэйтийн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж хааны ордны туслах Гейорций хэвлэлүүдэд ярьсан байна. Түүний бие гэнэт муудсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч хааны гэр бүл сандралд орцгоосон гэнэ. Одоогоор Кейт Мидлтоны биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч зарим шар хэвлэлүүдээр гурав дах хүүхдээ тээж байна гэж бичиж байна. Мөн Кейт хааны цэргийн эмнэлэгт хүргэгдсэний маргааш эмнэлэгээс гарсан гэж хааны гэр бүлийн төлөөлөгч мэдээлжээ.