Монгол Улсын Ерөнхий Прокурорын
Газрын Сургалт, судалгааны төв \”Амиа хорлолттой холбоотойанхны суурь
судалгаа\”-ны дүнгөнөөдөр танилцууллаа.
Судалгааны дүнгээс өсвөр насны
хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харилцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга
бус харилцаанаас болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байгаа
бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаа учраасхолбогдох газрууд
анхаарал хандуулах шаардлагатай байна гэдгийг хэллээ.
Судалгааны багийн удирдагч, хууль
зүйн ухааны доктор Б.Өнөрмаа \”Амиа хорлосон хүмүүсийн үлдээсэн 217
гэрээслэлийг харахад ихэнх нь сэтгэлзүйн хүнд дарамтаа дааж
чадалгүй амиа хорлосон болох нь тогтоогдсон. Ялангуяа өсвөр насныхны амиа хорлолт тэдний сэтгэлзүйн
тогтворгүй байдалтай холбогдох нь их байна. Өсвөр
насныхныг амиа хорлоход хүргэсэн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй
охин хөвгүүнтэйгээ муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт
холбогдох, эцэг эхийн анхаарал халамж дутмаг зэрэг хүчин зүйлтэй холбоотой
байсан\” гэсэн юм.
Улсын Ерөнхий прокурорын газрын
Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга \”Судалгаанаас
харахад 10-29 насны хүмүүсийн дунд амиа хорлолт өсч байна. Тиймээс
үүнтэй холбогдуулан Засгийн Газар, Хууль Зүй, Дотоод хэргийн яаманд холбогдох
саналуудыг хүргүүлсэн. Мөн Боловсрол
Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамнаас \”Бусдыг амиа хорлох\” явдлаас
урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд
энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдэл бичиг хүргүүлээд
байна\” гэв.
Сүүлийн таван жилд амиа хорлосон 2,055 эрүүгийн хэргийг хамруулж үр
дүнг нэгтгэсэн байна.Үр дүнг бататгах зорилгоор санамсаргүй түүврийн 400
эрүүгийн хэрэг тус бүр дээр дүгнэлт гаргасан аж. Нийт судалгааны дүнгээсжилд дунджаар 441 хүн амиа хорлож
байнагэсэн дүн гарчээ.Харин
нийт амиа хорлосон тохиолдлын 1,729 нь эрэгтэй, 326 эмэгтэй байсан
бөгөөдэрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиахорлосон
байна.
прокурор.мн