АНУ-ын одод Техас мужид үеэрт нэрвэгдсэн иргэдэд зориулж хандивын аян зарлалаа. Тухайлбал АНУ-ын Техас мужид Харви хар салхи нүүрлэсний улмаас тус бүс нутагт газрын тосны олборлолт буурч хамгийн том хот болох Хюьстон усанд автаад байсан юм. Хюьстон хотод 70 мянган айл цахилгаангүй болж Техас мужид 300 мянган айл тоггүй болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл урлаг соёлын томоохон одууд хандивын аян зохион байгуулж уг аяныг жүжигчин Дуэйн Жонсон нар санаачил дуучин Бейонсе дэмжихээ мэдэгдлээ. Үүнээс гадна жүжигчин Леонардо ДиКаприо, Дрейк, Женнифер Лопез ч мөн аянд нэгдэн хандив өгөхөөр болжээ.