НАСА өнөөдөр сансрын аварга том биет дэлхийн хажуугаар зөрж өнгөрнө гэж
мэдээлсэн байна. Гэхдээ хамгийн ойрдоо 7 сая километрийн зайд ойртох аж.
Тиймээс дэлхийд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэжээ. Уг сансрын биетийг 1981 онд
илрүүлсэн бөгөөд орчин үеийн асран сувилах ажлыг үндэслэгч Флоренс
Найтингэйлийн нэрээр нэрлэж байжээ.
Сансрын аварга биетийн хэмжээ нь 4.4 км буюу Египетийн пирамидыг 30 давхарласантай
тэнцэх хэмжээний юм.
Калифорни дахь телескопуудаар сансрын биетийн радарын зургийг авахаар
төлөвлөөд байгаа гэнэ. Энэ биет өмнө нь 1890 онд дэлхийд ойртож байж. Тэгвэл
дараагийн удаа 2500 онд ойртоно гэж тодорхойлжээ. Автомашин, нисэх онгоцны хэмжээтэй чулуулаг биетүүд дэлхийн мандалд жилд
нэг удаа орж ирдэг ч газар хүрэхээсээ өмнө шатаж алга болдог байна.