Дуучин Нараг тойрсон шуугиан мундахгүй олон биз ээ. Сонгуулийн үеэр хэсэг улстөржиж сошиал ертөнцийг талцуулаад амжсан Нара бизнесийн салбарт хүч сорьж өөрийн гэсэн тансаг рестораныхаа нээлтийг хийсэн. Хамгийн сүүлд гэхэд өөрийн цахим хуудсаар дамжуулан 25-р суваг телевизээс зохион байгуулж буй 21 мянга реалити шоунд оролцож буй гэдгээ мэдэгдлээ. Түүний өрсөлдөгчөөр \”Эмоци” продакшны жүжигчин Төтө буюу Д.Түвшинтөр оролцож байгаа гэнэ. Тус нэвтрүүлгийн талаар Нара хэлэхдээ \”Тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Ялагч болохын тулд хичээж байна. Хүүгээ маш их санаж байна уулзалгүй дөрөв хонож байна” хэмээн ярилаа. Хоёр оролцогчдын ширүүхэн өрсөлдөөн энэ сарын 12-с эхлэн цацагдах гэнэ. Нэвтрүүлгийн ялагч гурван сая төгрөгийн эзэн болох юм.