Харин орчин үеийн анагаах ухаанд байцааны эмчлэх онцгой чадлын тухай тайлбарлахдаа байцаан дахь микро элементүүд нь бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.Жингээ барих, турах энгийн арга бол өдөр бүр байцааны салат хэрэглэх ба 100гр салатанд 30ккал байдаг тул хоол боловсруулахад түлхэц болдог. 1950-аад онд эмч нар шинэ байцааны шүүсээр ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний болон ходоодны хүчил ихдэх, багадах өвчнийг эмчилдэг байжээ. Судлаачид эндээс үрэвслийн эсрэг шинэ бодис, витамин У ялгардгийг мэдсэн байна.
Энэ ногоонд өөр судлагдаагүй бактерийн эсрэг олон бодис байдаг ба орос ардын эмчилгээнд шарх, түлэнхий, хөлдсөн арьсыг эмчилдэг. Байцааны шүүсийг бүлээн устай хольж хоолойгоо зайлж, үсээ сайн ургуулах гэж толгойгоо арчдаг. Олон эрдэмтэд үе мөчний өвчин, бөөрний үйл ажиллагаа муудах, бүдүүн гэдэсний үрэвсэлд байцааны давсалсан усыг санал болгодог байна. Харин ходоодны үрэвсэлтэй, хүчил ихтэй, элэгний өвчтэй хүнд даршилсан байцаа зохимжгүй гэнэ шүү. Эрүүл мэндийг тань хамгаалах байцааг хүнсэндээ өдөр бүр хэрэглэж заншаарай.