Мягмар гаригт археологичид ОХУ-ын Алтайн Өмнөд Сибирийн нутгаас 1500 жил хадгалагдсан хүүхдийн мумми олсноо мэдэгдлээ. Газрын хөрсөн дор 1500 жил хадгалагдсан энэ муммиг Алтайн Монгол, Хятад, Казакстаны хил дээр орших Kosh-Agachsky дүүрэгт малтлага хийж байхдаа илрүүлсэн тухай Горно Алтайн улсын их сургууль мэдээллэжээ. Хүүхдийн булшны хайрцагийг энэ хугацаанд нэг ч удаа онгойлгоогүй тул агаар, шороо нэвтрээгүй учир ийнхүү 1500 жилийн турш бүрэн бүтэн хадгалагдсан хэмээн мэдэгдсэн юм.
Одоогоор археологичид олдсон хүүхдийг ямар шалтгаанаар нас барсан, ямар үндэс угсаатай, ямар соёлыг хадгалж байгааг судалж байна. Энэ бүхэн генетикийн шинжилгээ хийсний дараа тодорхой болж Сибирь болон Төв Азийн нүүдэлчдийн өв соёлыг судлахад томоохон өв боллоо хэмээн үзэж байгаа ажээ.
Эх суралж: medee.mn