УИХ-ын гишүүн С.Жавхлан Засгийн газрыг огцруулсан асуудалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр \”УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 07-нд болж, 08-нд Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцэх үеэр би улс орон даяар өвлийн бэлтгэлдээ яараад цаг хугацаатай уралдаж байна. Та бүхэн Засгийн газрыг огцруулах асуудлыг биш өвлийг хэрхэн өнөтэй давах вэ, гэдгийг хэлэлцэх ёстой. Гэтэл Засгийн газрын хэрүүлж хийснээс болж монголчууд хохирч байна. Та бүхнийг ингэж хэрэлдэж, хувиа хичээ гэж монголчууд төрд гаргаагүй. Өөрсдийн амин хувийн зүйл 2-3 цагийн дотор бүтдэг. Түмэн олны хүнд асуудлыг хэлэлцэж, анхаарал тавих болохоор Засгийг эзгүй орхиод явж болохгүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрүүл дуусахгүй, засгийг эзэнгүйдүүлж байна. Иймээс 10 хоногийн дотор Засгийн газрыг байгуулахыг шаардаж байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт \”УИХ-ын гишүүн миний бие улс орны өмнө тулгамдсан асуудал, малын гоц халдвар, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх хариуцлагатай үед Засгийн газрыг огцруулж байгаа талаар УИХ дээр сануулсан. Миний бие хэдийгээр нам, бүлэггүй ч гэлээ энэ асуудалд анхаарал тавьж байна. Тиймээс надад бичгээр албан ёсоор хариу өг” гэж дурджээ.