Чингэлтэй
дүүргийн 16 дугаар хорооны Хайлаастын гудамжнаас Сонгинохайрхан дүүргийн 28
дугаар хорооны Хувьсгалчдын гудамж хүртэлх 2,8 км авто замын өргөтгөл
шинэчлэлийн ажил хийгдэж дууслаа. Уг авто замын трасст зөвшөөрөлгүй хашаа
хайсыг албадан чөлөөлж, газар эзэмших болон өмчлөх эрхтэй 89 нэгж талбараас 49
нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөх олговоргүй чөлөөллөө. Нийслэлийн Засаг
даргын 2017 оны А/675, А/691 дүгээр захирамжаар нийт 40 иргэнд 327,120,664 сая
төгрөгийг нөхөх олговорт олгон газрыг 100 хувь чөлөөлөөд байгаа аж.
Эх сурвалж: Нийслэл Газрын алба