Цагдаагийн ерөнхий
газрын Бүртгэл хяналтын төвөөс 2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио
тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818
байгууллага, албан тушаалтны 1819 тээврийн хэсэгсэлд олгож, зохих шаардлага
хангаагүй 54 байгууллагад татгалзан шийдвэрлэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар \”Тээврийн хэрэгсэлд
тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” шинэчлэгдан батлагдсан. Уг
журмын хүрээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515
байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж
үзснээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай
зөвшөөрөл олгосон байна. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Замын цагдаагийн
албанаас хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж
ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж ажиллажээ.