ҮЖүдо бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Д.Сумъяа хэсгийн аваргын төлөөх барилдаанаа Япон жүдоч Масумототой хийлээ. Хоёр тамирчин эн тэнцүү байсан ч япон бүсгүйн хийсэн мэх амжилттай болж манай бөх юко үнэлгээ алдан хожигдлоо.
Д.Сумьяа дараагийн барилдаанаа Португалийн тамирчинтай хийлээ. Түүний өрсөлдөгч нь мэх хийхдээ Д.Сумьяагийн гарыг өчсөн тул хасагдсан юм. Ийнхүү Д.Сумьяа маань хүрэл медалийн төлөөх барилдаанаа Канадын тамирчинтай хийж үндсэн цагт торгуулиар тэнцэж нэмэлт цагт өрсөлдөгчөө торгуулж хүрэл медалийн эзэн боллоо.