Хөвсгөл аймагт Намрын ногоон өдрүүд нэгдсэн арга хэмжээ 12 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага, иргэнээ шалгаруулж, шагнаж урамшуулжээ.
Орон нутгийн шилдэг үйлдвэрлэгчээр \”Титаник” ХХК, Орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээр Цагаан-Уул сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Д.Доржжүгдэрийн гэрийн тавилга, Шинэ-Идэр сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Ж.Даваажаргалын цагаан идээ, Чандмань-Өндөр сумын Зөгий үржүүлэгч Х.Хоёр-Эрдэнэ, Мөрөн сумын Ж.Балдандоржийн хүнсний ногоо шалгарсан бол Органик бүтээгдэхүүнээр Эрдэнэбулган сумын зөгийчин М.Дэлгэрцэцэгийн зөгийн бал, Шилдэг технологитой бүтээгдэхүүнээр \”Аяны жолоо” ХХК-ий Бейкери, МАА-н шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Тариалан сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгч малчин С.Нямдаваагийн сур, эмээл гар урлалын бүтээгдэхүүн, Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Төмөрбулаг сумын \”Хүслэн” малчны бүлэг Ш.Сумъяагийн хүүхдийн гутал, Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Тариалан сумын \”Алтан дуулга” ХХК-ий гурил, Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Рашаант сумын Т.Бямбасүрэнгийн Чацарганы бүтээгдэхүүнүүд, Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Алаг-Эрдэнэ сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Х.Болорзаяагийн гар урлалын бүтээгдэхүүн, Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Цэцэрлэг сумын Б.Ганчимэгийн оёмол бүтээгдэхүүн, Орон нутгийн шилдэг хоршоогоор Их-Уул сумын \”Бандиахайрхан” хоршоо, Зохион байгуулалт сайтай оролцогч сумаар Арбулаг сум тус тус шалгарчээ.