80 настай Том Кийтинг 2016 онд Ливерпүүлийн Хьютон хотын Мосс Спринг ахмадын
асрамжинд шилжсэн байна. Томд хувийн асаргаа чухал байсан тул түүний ээж 98
настай Ада хүүгээ асрахаар мөн Мосс Спрингэд шилжин иржээ.
Адам дөрвөн хүүхэд төрүүлсэн ч Томоос бусад нь ертөнцийн мөнх бусыг
үзүүлээд байгаа аж. Тиймээс ганц хүүгээ асрамжлах нь миний үүрэг хэмээн Мосс
Спрингийн албан хаагчдад хэлсэн байна.
Адагийн энэ шийдвэрийн дараа ач охин Деби Андам гэр бүлийн хамтаар Мосс
Спрингийн ойролцоо нүүж ирсэн байна. Деби хэлэхдээ \”Тэдний салгах ёсгүй. Гэхдээ
л хоёуланг нь асрах газар байлгах зохимжгүй. Тиймээс бид ч бас тусалж дэмжих
ёстой” гэжээ. Харин асрах газрын менежер Филипп Даниель \”Хэдий өндөр настай ч
хүүгээ асрахаар ирж байгаа Адаг харахаар сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй” гэсэн
байна.
Том огт гэрлэж байгаагүй бөгөөд ээжтэйгээ амьдардаг байжээ. Энэ тухай Ада \”Том
надтай шөнөжин ярьдаг. Би өглөө эртлэн босч, хүүдээ өглөөний цайг нь бэлтгэж
өгдөг юм. Бид бүхнийг сайн сайхнаар ярих дуртай” гэжээ.