1997 онд төрсөн Айтзаз Хасан Пакистан улсын нэхэн шагнагдсан Ардын баатар юм.
2014 оны 1-р сарын 7-нд Хибер Пактунква мужийн Хангу дүүрэгт орших сургууль руу нь амиа золиослогч этгээд биедээ тэсрэх бодис тээн, халдлага үйлдэхээр ирсэн юм. Энэ үед Айтзаз Хасан хичээлээсээ хоцорсон учир сургуулийн хашаанд шийтгэл хүлээн зогсож байлаа. Ингээд л амиа золиослогчтой нүцгэн гараараа тэмцэж саатуулсан учраас халдлага үйлдэгч этгээд сургууль руу нэвтэрч чадалгүй дэлбэлж, хүүгийн алтан амийг авч одсон юм.
Ингэж 17 настай зоригт хүү сургуулийнхаа 2000 гаруй хүүхдийн амийг аварчээ. Хэрвээ Айтзаз тэр өдөр хичээлээсээ хоцроогүй бол хэмээн одоо ч түүнийг дурсан, бахархан ярьсаар байна. Хүүг Пакистан улсын иргэнд олгодог дээд шагнал болох \”Эр зоригийн одон\”-гоор нэхэн шагнасан байна.
Хүүгийн аав Мужахид Али \’Миний хүү үхсэн болохоор ээж нь уйлж байна. Гэхдээ миний хүү үр хүүхдийнхээ хойноос гашуудаж уйлах байсан зуу зуун ээжийн нулимсыг асгаруулахгүйн тулд амиа өгсөн юм\’ хэмээн шагнал гардах үеэр ярьжээ.