Малайз улсад 46 сая гаруй гар утас
хэрэглэгчийн мэдээллийг хулгайлж, вэб сайтуудаар тараахыг завдсан хэрэг гарчээ.
Хулгайд алдагдсан тэрхүү мэдээлэлд хэрэглэгчдийн гар утасны дугаар, онцгой
дугаарууд, гэрийн хаяг зэрэг багтжээ. Түүнчлэн Малайзын олон нийтийн салбар
буюу арилжааны вэб сайтуудаас маш олон тооны хувийн мэдээлэл алдагдсан юм.
Одоогоор уг хэргийг Малайзын
Харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зөвлөлөөс нарийвчлан шалгаж
байгаа аж. Их хэмжээний мэдээлэл алдагдсан тухай хамгийн түрүүнд Малайзын
технологийн мэдээллийн Lowyat.net
сайтаас дуудлага өгчээ. Тус вэб сайтынханд тодорхой хэмжээний Биткойны хөлсөнд
их хэмжээний хувийн мэдээлэл өгөхийг санал болгожээ.
Гэмт этгээд дор хаяж Малайзын гар
утасны оператор 12 компаниас хулгайлсан их хэмжээний мэдээллээ худалдахыг
завдсан аж. Үүнд, Maxis, DiGi, Altel, Celcom, Enabling Asia, Friendimobile, MerchantTradeAsia,
PLDT, RedTone, TuneTalk, Umobile, XOX
зэрэг оператор компаниуд өртсөн байна. Түүнчлэн Jobstreet.com сайт болон
Малайзын Анагаах ухааны зөвлөл, Эрүүл мэндийн холбоо, Эм зүйн академи, Орон
сууцны зээлийн программ, Шүдний эрүүл мэндийн холбоо, Үндэсний мэргэжилтнүүдийн
бүртгэлийн газар гээд олон байгууллагын мэдээллийг хулгайлжээ.
Б.Болормаа